Дуучин Тэйлор Свифт “Midnight” нэртэй шинэ цомгоороо эргэн ирж, шүтэн бишрэгчдээ баярлууллаа. Сүүлийн жилүүдэд уран бүтээлийн ажилдаа идэвхтэй орсон тэрээр хамгийн сүүлд 2020 онд Folklore, Evermore нэртэй хоёр ч цомог гаргаж амжсан. Улмаар Folklore цомог нь алдарт Греммигийн шагнал гардуулах ёслолын хамгийн нэр хүндтэй шагнал болох “шилдэг цомог” болсон билээ. Харин энэ удаа өнгө төрхөө эрс өөрчилж, олон нойргүй шөнүүдээ дуугаараа илэрхийлснээ Midnight буюу “Шөнө дунд” гэж нэрлэсэн талаараа хуваалцсан байна. Түүний шинэ цомогт олон уран бүтээлчид хамтарч байгаагаас сонсогчдын дунд хамгийн их хүлээлт үүсгэсэн нь Лана дел Рейтэй хамтарсан дуу байлаа. Түүний Youtube хуудсанд хамгийн түрүүнд Anti-Hero нэртэй дууны клип цацагдсанаар яг одоо тренд болж байгаа юм.