Их Британийн түүхэнд хамгийн богино хугацаанд буюу 45 хоног Ерөнхий сайдын албыг хашсан хүнээр Лиз Трасс тодорлоо. Ингээд дараагийн Ерөнхий сайд хэн байх талаар хэвлэлүүд таамаг дэвшүүлсний дотор Ерөнхий сайд асан Борис Жонсон багтаж байна.
Намын дүрмийн дагуу нэр дэвших сонгуульд орох хүсэлтэй хүмүүс дор хаяж парламентын 100 гишүүний дэмжлэгийг хүртэх хэрэгтэй. Ингэснээр дээд талдаа гурван нэр дэвшигч гардаг. Хэрэв гурван нэр дэвшигч гарвал хамгийн өндөр саналтай хоёр нэр дэвшигчид дараагийн шатны сонгуульд оролцох боломжтой болох юм. Тухайн хоёр нэр дэвшигчдэд консерватив намын гишүүд санал өгснөөр Их Британийн дараагийн ерөнхий сайд ерөнхий сайд тодрох учиртай.
Одоогоор Борис Жонсоноос гадна сангийн сайд асан, Лиз Трасстай хамт ерөнхий сайдад өрсөлдөж байсан Риши Сунак сонгогдох магадлал хамгийн өндөр байна. Харин хамгийн түрүүнд дараагийн ерөнхий сайдад өрсөлдөхөөр саналаа илэрхийлсэн хүн нь нийтийн танхимын тэргүүн Пенни Мордаунт боллоо. Пэнни Мордаунт Их Британийн түүхэн дэх анхны эмэгтэй батлан хамгаалахын сайд болж байсан юм. Их Британийн шинэ ерөнхий сайдыг яг долоо хоногийн дараа буюу энэ сарын 28-нд тодруулахаар болжээ.
Эх сурвалж: BBC