Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг өмнөх үеэ бодвол зөөлөрсөн буюу хэлэлцээр хийхэд нээлттэй болсон талаар хэллээ. Үүний дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “В.Путин Украины асуудалд анхнаасаа хэлэлцээр хийхэд нээлттэй хандаж байсан, одоо ч энэ нь хэвээрээ” гэж Баасан гарагт мэдээлсэн байна. Тодруулбал “Ерөнхийлөгч В.Путин НАТО болон АНУ-тай Украин дахь цэргийн тусгай ажиллагаа эхлэхээс өмнө хэлэлцэх гэж оролдсон” гэж тэрээр мэдэгджээ.
Орос-Украины асуудлаар аль аль талтай найрамдалт харилцааг эрхэмлэж, зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа улс бол Турк. Тус улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган найдвар тасраагүй байна хэмээн ийнхүү мэдэгдээд байна. Түүнчлэн үр тарианы коридор үүсгэх ажлыг В.Путин, В.Зеленский хоёрын аль алинтай нь хэлэлцсэн гэдгээ онцоллоо.
Одоогоор нэгтгэсэн дөрвөн мужаа буцааж өгөх асуудлаар ОХУ хэлэлцээрийн ширээнд суухгүй гэж албаныхан нь мэдэгсэн бол Украины Ерөнхийлөгч В.Зеленский В.Путин ерөнхийлөгч байгаа цагт хэлэлцэх цаг ирэхгүй хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа юм.
Эх сурвалж: AP NEWS