Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Төмөрбаатарын Аюурсайханыг томиллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч Т.Аюурсайханыг Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулав.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам бол иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг хүргэх, монгол хүний үнэ цэнийг өргөж, хөдөлмөр эрхлэлт, салбарын бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлж ажиллах, онцгой үүрэгтэй гэдгийг санууллаа.
Цаашид “халамжаас хөдөлмөрт” шилжих бодлогыг эрчимжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өндөр настан, хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд онцгой анхаарч ажиллахыг нэр дэвшигч Т.Аюурсайханд захив.