Өнчин хүүхэд асрах төв буюу ''Өнөр бүл"-ийн хүүхдүүдийн хоолны мөнгөнөөс 2021, 2022 онд хасаж байсан. Тэгвэл энэ онд төсвийн хэмнэлт нэрээр 200 орчим сая төгрөгийг хасаж батлуулахаар шийджээ.
Энэ төвд цэцэрлэг, сургуулийн насны 200 орчим хүүхэд амьдардаг. Тэдний дийлэнх нь хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн, хагас өнчин 3-19 насны хүүхдүүд байна.
Өнөр бүл төвийн нэг хүүхдэд ноогдох хувьсах зардлын тухайд,
- дотуур хувцсыг 850 төгрөг
- охидын тирко 3000 төгрөг
- саван 700 төрөгийн үнийн тариф норм баталсан байна.
Мөн нэг ширхэг өндгийг 2-4 хүүхэд хувааж идэхээр төсөв баталсан байгаа юм.
Энэ асуудлаар Асрах сургууль төгсөгчдийн холбоо НХХЯ, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Монгол Улсын Сангийн яам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шаардлага хүргүүлэхээр болжээ. Өнчин хүүхдүүд мөр бүтэн, гэдэс цатгалан, халуун дулаан орчинд амьдарч сурах бололцоог шаардах эрхтэй гэж үзэж байна.