Элчин сайд Л.Болд Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн сайд бөгөөд Эдийн засгийн сайд Ф.Фаё-тай Люксембург хотноо энэ сарын 13-ны өдөр уулзав.
Уулзалтаар сайд Ф.Фаёгийн Монгол Улсад 2022 оны 7 дугаар сард хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.
Сайд Ф.Фаё манай улсад хийсэн айлчлалынхаа үеэр Люксембургийн Засгийн газраас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олгосон нийт 10,0 сая еврогийн буцалтгүй тусламжийн баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм. Энэ удаагийн уулзалтаар манай улсад дахин 5 сая еврогийн буцалтгүй тусламжийг эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад зориулж олгох болсноо сайд Ф.Фаё илэрхийлж, санхүүжилтийн баримт бичиг батлагдах шатандаа байгааг мэдээллээ.