Самбо бөхийн өсвөр үе, залуучууд, сурагчдын ДАШТ Армений нийслэл Ереван хотод боллоо. Монголын тамирчин Наранбаярын Ундрахбаяр ДАШТ-ий өсвөр үе, сурагчдын ангилалд зодоглон, алт, мөнгөн медаль хүртэв.
Спортын төв сургуулийн 11а ангийн сурагч тэрбээр сурагчдын ангилалын 44 кг-д алт, өсвөр үеийн 47 кг-д мөнгөн медаль авсан юм. Ингэснээр ДАШТ-ий сурагчдын ангилалд түрүүлсэн Монголын анхны самбоч болж, түүхэн амжилт гаргалаа.
Энэ жилийн Азийн аваргаас хүрэл медаль Н.Ундрахбаяр 2016 оноос хойш жүдо, самбо бөхөөр хичээллэж байгаа. Самбо бөхийн улсын аваргын хоёр мөнгө, хоёр хүрэл, Гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит тэмцээний нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай. Дархан-Уул аймгийн гурван удаагийн аварга, 2017 оны Төвийн бүсийн шилдэг тамирчин, дотоодын тэмцээний 20 гаруй медальтай.