Өнгөрсөн долоо хоногоос эхэлж ОХУ Украины нийслэл Киев тэргүүтэй хэд хэдэн хотуудад агаарын цохилт өгсөн. Украины албаныхан Иранд үйлдвэрлэгдсэн хоёр төрлийн дрон илрүүлснээ мэдэгдээд байгаа билээ. Харин АНУ-ын тагнуулын албаныханд Ираны цэргийн албан хаагчид Крымд ирж, Оросын армид дроныг хэрэглэх заавар зөвлөгөөг өгч байсан гэх мэдээлэл ирснийг хэвлэлүүд онцолж байна.
Эдгээр дроныг ашиглан Украины гол дэд бүтэц, эрчим хүчний байгууламжууд руу халдаад байгаа юм. Түүнчлэн энэ үйлдэл нь Орос-Ираны харилцааг бататгаж байна гэж хэвлэлүүд мэдээлж байна. Нөгөө талд, Мягмар гарагт Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Техран “Украины дайнд зориулж Орос руу зэвсэг, тэр дундаа дрон илгээж байна гэсэн мэдээлэл нь үнэнд нийцэхгүй байна” гэж мэдэгдсэн. Харин АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Ведант Пател мөн мягмар гарагт хэлэхдээ “Москва, Техраны харилцаа гүнзгийрч буйг "маш том заналхийлэл" гэж үзэх ёстой”-г анхаарууллаа.
2014 онд ОХУ бүрэлдэхүүндээ нэгтгэсэн Крым рүү хэдэн хүн Иранаас очсон, одоо байгаа эсэх нь тодорхойгүй байна. АНУ-ын тагнуулын албанд эх сурвалжийн мэдээлснээр “Ираны олон арван армийнхныг илгээсэн” гэжээ.
SOURCE: CNN