Танилц: “Их дуулга”-д Монголоос барилдах 16 жүдочийн нэрс

Мэргэжлийн дугуйчдын олон өдрийн "Tour de Langkawi 2022" уралдаан найман хоног үргэлжилж өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа. Уралдааны А зэрэглэлийн ангилалд хурд сорьсон үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ Сайнбаярын Жамбалжамц Азийн шилдэг дугуйчин болов.


Таван тивийн 35 орны 117 тамирчинтай уралдсан С.Жамбалжам 1100 км замыг 25:56:32 секундийн хугацаанд туулж, Ази тивийн шилдэг дугуйчны цагаан цамц өмсчээ.


Үүний сацуу уулын шилдэг дугуйчны хоёрдугаар байрт орлоо. Ингэснээр С.Жамбалжамц Азийн шилдэг дугуйчнаар анх удаа тодров.






