Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-аас “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг танхим болон цахимаар өнөөдөр /2022.10.19/ Төрийн ордонд зохион байгуулж байна.
Энэ үеэр 2023 онд эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх бодлогын талаар хэллээ.
Үүнд,
- макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах
- экспортын бие хэмжээг цар тахлын өмнөх түвшинд хүргэнэ
- уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод болгоно
- уул уурхай, ХАА-н бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэг шат ахиулна
- эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж буй салбаруудад либералчлал хэрэгжүүлнэ
- хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжинэ
- санхүүжилтийн эх үүсвэр, төрөлжилтийг нэмэгдүүлнэ
- боомт, тээвэр, ложистикийн үйл ажиллагааг сайжруулна.
- 2023 оны сүүлийн хагас жилд Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулна.
- Эдийн засаг таван хувиар өсөж, инфляци нэг оронтой тоо руу буюу 8 орчим хувьд барих бодлогыг оруулж ирсэн.
Өрхүүдийн бодит орлого буурч, хадгаламжаасаа хэрэглээнд зарцуулж байна. Оны эхний хагас жилийн байдлаар өрхийн хэрэглээ өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар, цар тахлын өмнөх түвшнээс 3.3 хувиар нэмэгджээ.
Харин оны эхний хагас жилийн байдлаар өрхийн бодит мөнгөн орлого 0.8 хувиар буурсан байна. Өнөөдрийн байдлаар иргэдийн хадгаламжид 14.8 их ная төгрөг байгаа юм.