Ерөнхийлөгч Владимир Зеленский өвөл ойртож байгаа энэ үед ОХУ-ын олон удаагийн бөмбөгдөлт тус улсын эрчим хүчний байгууламжийн гуравны нэгийг устгасан гэж мэдэгдэж, Украин эрчим хүчний сүлжээндээ "ноцтой" эрсдэлтэй тулгарч байгааг анхаарууллаа.
Мягмар гаргийн энэ сэрэмжлүүлэгтэй зэрэгцэж Оросын арми зүүн Харьков муж дахь Украины цэргүүдээс газар нутгаа эргүүлэн авсан гэж мэдэгдсэн байна. Тодруулбал, Украины нийслэлийг Даваа гарагт бөмбөгдсөнөөс хойш 24 цагийн дараа Оросын халдлага Киев болон бусад хотын төвүүдийн эрчим хүчний байгууламжуудыг онилж, цахилгаан тасарч, усны хангамж тасалдахад хүргэжээ.
“Одоо нөхцөл байдал маш хүнд байна. Улс даяар цахилгаан, ус, дулааны тасалдалд бэлтгэх шаардлагатай байна" гэж Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Кирило Тимошенко Украины телевизэд мэдээлсэн байна.
Мягмар гаргийн үүрээр болсон халдлага нь зүүн хэсэгт Киев, Харьков, өмнөд хэсэгт Миколайв, төв хэсэгт Днепр, Житомир зэрэг хотуудыг онилсон. Одоогоор эмнэлгүүд нөөц цахилгаан үүсгүүрээр ажиллаж байна гэж албаны хүмүүс мэдэгдэж байна.
SOURCE: AL JAZEERA