МУГЖ Н.Онон, МУГЖ Н.Ариунболд нар ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг уучлал гуйхыг шаардлаа.
Учир нь ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг өөрийн цахим хуудсандаа, "Хүн доромжилсны төлөө төрөөс хошин шогийнхонд элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдгөө одоо болимоор юм. Компаниуд зар сурталчилгаа, улс төрийн намууд сонгуульд хүн доромжлогч нараар нүүр царай хийж оодруулдгаа болих хэрэгтэй" гэж бичсэн.
Үүнтэй холбоотойгоор уран бүтээлчдийг төлөөлсөн гавьяатууд дараах байр суурийг илэрхийллээ.
МУГЖ Н.Онон: Ардчилсан оронд хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч төрийн эрх бүхий албан тушаалтан хошин урлагийнхныг “алиалагч” гэлээ. Энэ бол доромжлол. Үүгээр хууль сахиулах яамны төрийн нарийн бичгийн дарга үндсэн хуулиа зөрчиж байна гэж бид үзэж байна. Жүжигчин гэх мэргэжлээр бид гэр бүлээ тэжээдэг. Би хүүхдээ алиа салбадайгийн хүүхэд гэж дуудуулмааргүй байна.
Төрийн хүмүүс ярих зүйл байвал төрийн шугамаар л ярих хэрэгтэй. Хошин урлагийн салбар 1990 оноос хойш алдаатай оноотой хөгжиж байгаа. Төгс салбар өнөөдөр манайд хаана байгаа юм бэ? Шүүмжлэлийг бид хүлээж авна. Алиа салбадай гэж доромжлохыг харин хүлээж авахгүй. Тиймээс Сайнзориг гэх хүнийг уучлал гуйхыг шаардаж байна. Төр нь иргэдээ ажил мэргэжлээр нь доромжлоод байж болохгүй шүү дээ. Хэрвээ Сайнзориг миний дүү байсан бол би алгадмаар байна.
МУГЖ Н.Ариунболд: Мянга мянган залуучууд урлагийн сургуулийг төгсөөд явж байна. Энэ мэтчилэн асуудлыг ах нар нь хэлж өмөөрөхгүй бол энэ мэт үйлдлээрээ уран бүтээлчдийг гутааж залуусын зоргийг мохоох болно. Үнэхээр бид “алиа салбадай”, “алиалагч” юм бол бидний дипломон дээр алиалагч, алиа салбадай гэж бичих хэрэгтэй шүү дээБид уран бүтээлчдээ төлөөлж ирсэн. Биднийг гудамжны хэллэгээр доромжилсонд уучлал гуйхыг шаардаж байна гэлээ.