УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
Хөвсгөл аймаг дахь “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох залилангийн хэргийн талаар мэдээлэл өнгөхөөр 40 хохирогч ирээд байна.Хохирогчид, төр иргэдээ хэлмэгдүүлж, иргэдээ хэлмэгдүүлдэг луйварчдын бүлэглэл болсон байна. Хөвсгөл аймагт хоёр дахь удаагийн Анод банк бий болох нь. Энэ хэргийг УИХ анхааралдаа аваасай гэж хүсэж буйгаа илэрхийллээ.
Энэ талаар хохирогч иргэд:
- Энэ хэрэг болоод жил болоход хэвийн байна гэж явсаар өдийг хүрлээ. Над шиг тэтгэврийн зээл авч өгсөн хүмүүс олон бий. Хөвсгөлд энэ хэргийн мэдээлэл маш бүрхэг байна
- Бид өнгөрсөн есөн сард Цагдаа, АТГ, Засгийн газарт өргөдөл гомдлоо хүргүүлсэн. Аймгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой цагдаа нар, дарга н.Гантулга ажил хийгээгүй. Тэгсэн атлаа шалгалт явуулахад зөрчил байгаагүй гэж мэдээлсэн. Асар их мөнгө, эрх ашиг хөндөгдөж байгаа тул би айж байна. Захиргааныхан өөрсдөө мөнгөө өсгөж авсан. Шалгаач гэхээр шалгахгүй гээд байгаа нь үүнтэй холбоотой. Цагдаагийн алба хаагчид тухайн хүмүүстэй болон төрийн алба хаагчидтай хуйвалдсан гэж бодож байна. Компанитай холбоотой техник хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгийг хураасан гэсэн ч 20 тэрбум төгрөгийн үнэ хүрэх үү. Дөрөвдүгээр сард цагдаагийн Төгс-Ухаан дарга тэрбум төгрөг тараасан. Гэвч зарим хүнд нь өгсөн ч заримд нь өгөөгүй. Энэ бол мөрөө баллахын тулд хийж буй хууль хүчнийхний бусармаг үйлдэл гэж харагдаж байна