Ардчилсан нам 2023 оны төсвийн төсөлд ямар байр суурьтай байгаа талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал мэдээллээ.
Тэрбээр, Миний гарт МАН 2020 онд парламетийн сонгуульд өрсөлдөхдөө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр байна. Мөрийн хөтөлбөрт цалингийн бодит хэмжээг инфляцитай уялдуулж нэмэх бодлого баримталж ажиллана гэж бичсэн байна. Мөн тэтгэврийн доод хэмжээг үнийн өсөлтөөс хамаарч үе шаттай нэмэгдүүлнэ гээд олонхийн суудал авсан.
Энэ нам өнөөдөр төсвийн төслөө хэлэлцэхдээ , 2.5 их наяд төгрөг зарцуулах гэж байна. Их мөнгө төсөвлөж байна гээд баярлах байх зүйл байхгүй. Үүгээр иргэдийн нуруун дээр хүнд ачаа үүрүүлж байгаа юм. Мөн улс орны гадаад болон дотоод нөхцөл байдалд зөв дүн шинжилгээ хийж төсвөө хэлэлцээгүй гэж харж байна. Орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, урсгал зардлыг ихээр тооцсон байна.
Өнөөдөр тендер авдаг комлани нь хэн билээ. Эх баригчидтай ойрхон хүмүүс л тендер авдаг. Үүнийг хувийн хэвшлээ дэмжиж байгаа хүмүүс гэж ойлгож болно. Нөгөө талдаа орлогоо алдаж байгаа тэтгэврийн насны хүмүүс, цалингаа харж суудаг хүмүүс орхигдож байна. Энэ дээр ямар ч тоо баримт орж ирээгүй. Ядаж хажуудаа байгаа амьд бурхдуудынхаа тэтгэврийг нэмж буян болооч.
Үнийн өсөлт инфляцийн түвшинтэй уялдуулж иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх нь макро эдийн засаг. Яагаад иргэдийн орлого инфляцид өртөөд байхад үүнийг анхаарахгүй байгаа юм. Төгрөгийн ханш унаагүй, инфляци өсөөгүй үед цалин нэмэх асуудал яривал энэ нь популист үзэл байж болох ч өнөөдрийн нөхцөлд шаардах ёстой зүйл” гэлээ.