Их Британийн Манчестер хот дахь БНХАУ-ын консулын газрын гадаа Хонг Конгийг дэмжигчид Ням гарагаас эхлэн жагсаал өрнүүлсэн. Энэ нь БНХАУ-ын Коммунист намын XX их хуралтай давхцсан юм. Энэ жагсаалын үеэр нэг иргэнийг бүлэг хүмүүс нийлж зодож байгаа бичлэг дүрсэнд бууж, цахим сүлжээг шуугиулаад байна. Жагсаал хийж байсан иргэд, зодож байсан хүмүүс дунд БНХАУ-ын консулын газрын ажилтан байсан гэсэн мэдээллийг өгсөн нь үйл явдлыг улам хүндрүүлэхэд хүргэлээ.
Энэ талаар БНХАУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч “Их Британи дахь БНХАУ-ын элчин сайдын яам болон консулын газрууд үргэлж тус улсын хууль журмыг сахиулдаг” гэж мэдэгдсэн байна. Ням гарагт эхэлсэн жагсаалд 60 гаруй хүн оролцож, Ши Жинпинийг дахин сонгогдохыг эсэргүүцжээ. Их Британийн хууль тогтоогчид энэ хэргийг яаралтай шалгахыг хүссэн байна. Тэд “ямар ч төрийн өндөр албан тушаалтан жагсагчид руу халдах ёсгүй, эс бөгөөс зохих шийтгэлээ хүртэх ёстой” гэдгийг санууллаа.
Их Британид маш олон Хонг Конг иргэд амьдардаг. Дийлэнх нь 2020 онд Хонг Конгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг танилцуулснаас болж нүүж байжээ. Энэ хуулиар Хонг Конг дахь Бээжингийн эрх мэдлийг бэхжүүлсэн юм.
SOURCE: CNN