Даваа гарагт НҮБ-ын Хүүхдийн сангаас Орос-Украины дайнаас үүдэлтэй эдийн засгийн хямралд хүүхдүүд хамгийн ихээр өртөж буйг мэдээллээ. 22 орныг хамруулсан энэхүү судалгаанд Зүүн Европ болон Төв Азийн орнуудын дөрвөн сая гаруй хүүхэд ядууралд өртсөнийг дурьджээ.
Энэ нь 2021 оноос даруй 19 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Тодруулбал, ОХУ, Украин улсын хүүхдүүд энэ үзүүлэлтийг тэргүүлж байна. “Украйны дайн болон бүс нутгийн хэмжээнд нэрвэгдсэн амьжиргааны өртгийн хямралын улмаас ядууралд нэрвэгдсэн хүүхдүүдийн дөрөвний гурвыг Орос хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд нэмж 2.8 сая хүүхэд ядуурлын түвшнээс доогуур бичигдэж байгаа өрхүүдэд амьдарч байна” гэж НҮБ-ын Хүүхдийн сан онцолжээ.
Харин Украины хувьд хагас сая хүүхэд ядууралд өртсөн нь ОХУ-ын дараа бичигдэхэд хүргэж байна. Мөн Румын улсад 110 мянга гаруй хүүхэд ядууралд өртсөн гэсэн үзүүлэлт гарснаар удаах байранд орж байгаа юм. Энэ талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Европ, Төв Азийн бүсийн захирал Афшан Хан хэлэхдээ “Энэ бүс нутаг дахь хүүхдүүд өглөө бүр хар дарсан зүүдэн дунд сэрж байна” гэжээ. Тиймээс хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж олгох, нийгмийн хамгийн эмзэг бүлгийн хүүхэд, гэр бүлд зарцуулах зэрэг энэ асуудлыг шийдвэрлэх олон арга хэмжээ авахыг уриалав.
SOURCE: AL JAZEERA