ОХУ Даваа гарагт дахин Киев хот руу халдлага үйлдлээ. Энэ удаад өмнөхтэй мөн ижил камиказе дрон ашигласан байна. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский энэ талаар “Өдөржин, шөнөжин дайснууд энгийн ард иргэдийг маань түгшүүрт автуулж байна. Камиказе дрон, пуужингуудыг Украины бүх хэсэгт харваж байна. Киев хотод орон сууцны барилга хүртэл агаарын цохилтод өртсөн” гэж ээлжит бичлэгээрээ дамжуулжээ.
Украины агаарын хүчин Иранд үйлдвэрлэгдсэн Shahed-136s буюу камиказе дронуудыг Украины зүүн болон хойд хэсэгт устгаснаа мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт ОХУ Украин руу дор хаяж 100 пуужин харваж, агаарын цохилт өгсөн юм.
Түүнчлэн ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ыг Иранаас ийм төрлийн 2400 дрон авсан гэж хэлсэн байна. Агаарын хүчнийхэн Украины зүүн хэсэгт нисгэгчгүй онгоцнуудын дайралт нь чухал дэд бүтцийг онилсон гэж мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт ОХУ Украины эрчим хүчний дэд бүтцэд халдсаны улмаас цахилгаан эрчим хүч тасалдахад хүргэсэн билээ.
SOURCE: CNN, AL JAZEERA