Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Манай улс хүнсний хэрэгцээгээ дотоодоос хангаж, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхээр зорьж байна. Ингэхийн тулд үндэсний үйлдвэрлэгчдийг бодитоор дэмжих хэрэгтэйг ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл хэлж байна. Өнөөдрийн байдлаар, манай улс чихрийн хэрэгцээнийхээ ердөө 7 орчим хувийг дотоодоос хангаж байна. Энэ хэмжээг нэмэгдүүлэхэд үйлдвэрлэгчдийг сургаж дадлагажуулах, төрийн худалдан авалт зэрэг хэд хэдэн чиглэлээр дэмжлэг зайлшгүй чухал хэмээн ярилаа. Цар тахлын дараах үеийн сорилт болон үйлдвэрлэгчид “томроход” юу чухал байгаа талаар Цайдам трейд компанийн захирал А.Солонготой ярилцлаа. Түүний ярианы онцлох хэсгүүдээс хүргэе.
- Үйлдвэрлэгчдийг жилийн өмнөхтэй харьцуулахын аргагүй бэрхшээлтэй байна. Бид хангалттай хэмжээгээр бүсээ чангалж байна. Валютын ханшаас шалтгаалаад ААН-үүд 20 хувийн алдагдал хүлээж байна.
- Үндэсний үйлдвэрлэгчид ханшийн зөрүүнээс болж өрсөлдөх чадвараа алдаж байна. Учир нь ханш өссөн ч бид үнээ нэмэхэд хэцүү байдаг. Бид таван жил ажиллахдаа нэг удаа л үнээ нэмсэн. Тэр нь цар тахлын хүнд үе байсан. Бид боломжийн үнэтэй,сайн чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх нь маш чухал байдаг.
- Швейцарьт очоод чихрийн үйлдвэрүүдтэй туршлага судлаад ирлээ. Маш олон сэдвээр ярилцсан. Тэнд үйлдвэр болгоны “ноу-хау” өөр байсан. 90,100 жилийн түүхтэй үйлдвэр, 20-30 жил тасралтгүй ажилласан ажилтнуудтай байна. Монголд маш их боломж байгааг анзаарлаа. Гагцхүү дэмжлэг чухал юм байна.
- Бид дотооддоо сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөнө. Ингэхийн тулд технологи хэрэгтэй. Шинэ технологи суурилуулахад бидэнд дэмжлэг үзүүлээч гэж л хүсэх байна. Бидэнд сурах хэрэгцээ байна. Үүн дээр нь улсын дэмжлэг байвал таатай, бодитой зүйл болно.
- Нөгөө талаар төр худалдан авалтаар үйлдвэрлэгчдээ дэмжих чухал. Төр ядаж өөрөө тавгийнхаа чихрийг үндэсний үйлдвэрлэгчдээсээ дүүргэдэг байвал эх оронч худалдан авалт болно. Нэгэнт л худалдаж авч байна шүү дээ. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих тухай хууль байдаг ч хэрэгжилт нь сул байна гэж харж байна.
Видеог дээрээс үзнэ үү.