Сүүлийн үед анимейшны гол дүр болоод буй УИХ-ын дарга Г.Занданшатарын “суудал өнцөгдсөн” бололтой. Турк улсад хийж буй албан ёсны айлчлал нь цахим хуудсандаа нийтлэсэн анимейшинд нь “дарагдсан”.
УИХ-ын дарга дахиад л шүүмжлэлд өртлөө. Шалтгаан нь, тэрбээр улсынхаа нэрийг андуурав. Г.Занданшатар дарга өчигдөр Турк улсын Үндсэн хуулийн шүүх (цэц)-ийн Ерөнхийлөгч Зүхтү Арсланы урилгаар Үндсэн хуулийн шүүхийн шинээр томилогдсон гишүүний тангараг өргөх ёслолд оролцжээ.
Энэ тухайгаа өөрийн цахим хуудсанд мэдээлэхдээ улсынхаа нэрийг “Бүгд найрамдах Монгол ард улс” гэж буруу бичсэн нь шүүмжлэл дагууллаа.
Монгол Улс 1924-1992 оны хооронд Бүгд Найрамдах Монгол Ард Улс нэртэй байж байгаад 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдан Монгол Улс болсон түүхтэй. Үүнийг УИХ-ын дарга мэддэг байлтай. Гэтэл парламентындарга хүн улсынхаа нэрийг буруу бичих нь байж болох зүйл мөн үү гэвэл тийм биш. Цэцэрлэгийн хүүхдээс ч үүнийг асуухад андахгүй мэднэ шүү дээ, уг нь.