Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Эрүүл мэндийн сайдын сэлгэн ажиллах тушаалын дагуу "Өргөө" амаржих газрын захиралыг үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Батболдыг томиллоо. Ц.Батболд нь 2016 оноос "Амгалан" амаржих газрын захирлаар ажилласан. Эх барих, эмэгтэйчүүдийн салбарт 25 жил ажиллаж буй юм.
Тэрбээр "Ажилчид хуучин захирлын болон үйлдвэрчний хороо гээд дотроо хоёр хуваагдсан байна. Мөн хүний нөөцийн дутагдалтай, эмийн өр үүссэн, бие биеэ ойлгохгүй, үл хүндэтгэх зэрэг харилцаа хандлагын асуудал харагдаж байна. Үүнийг хурдан засаж, залруулах үүрэг надад өгсөн. Үүргээ яаралтай биелүүлэхээр хичээж ажиллана" гэв.