"Өргөө" амаржих газрын дарга асан Ж.Энхцэцэгийг ажлаас чөлөөлсөн асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар өглөө.
"Өргөө" амаржих газрын дарга асан Ж.Энхцэцэгтэй холбоотой шалгалтыг энэ оны найман сараас эхлүүлсэн. Яамны хяналт үнэлгээ, дотоод аудитын газраас наймдугаар сард шалгалт оруулаад, есөн зөвлөмж гаргаж, тухайн зөвлөмжүүдийг биелүүлэх чиглэл өгөөд байсан юм. Эдгээр зөвлөмжүүдээс нэг зөвлөмжийг нь л биелүүлж, бусад нь хангалтгүй гэдэг дүгнэлт гарсан. 15 хүний бүрэлдэхүүнтэй эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороо гэж байдаг. Уг хороонд гомдол гаргаж, тэд "Өргөө" амаржих газар ажиллаж, ажилчдаас судалгаа авсан. Энэ үндэслэлээр ёс зүйн 14 заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг өгсөн. Эдгээрийг үндэслээд Эрүүл мэндийн яамнаас аравдугаар сарын 12-ны өдөр Ж.Энхцэцэгийг Өрөө амаржих газрын даргаас чөлөөлсөн.
Ж.Энхцэцэгтэй холбоотой хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй бичлэг бол 2021 оны долдугаар сард болсон зүйл. Эмчлүүлэгчийн хажууд албан хаагчаа загнах нь ёс зүйн дүрэм зөрчиж байна гэсэн үг. Тус байгууллагын олон ажилтантай уулзахад дарамтад өртсөн хүмүүс олон байна" гэв.