Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2022 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 (12.7%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 11.5 их наяд төгрөг болж, 1.8 (19.1%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2022 оны эхний есөн сард 12.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 962.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 315.8 (24.7%) тэрбум төгрөгөөр буурчээ.
Татварын нийт орлого 2022 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (25.4%) их наяд төгрөгөөр өссөн байна.
Үүнд,
- Нэмэгдсэн өртгийн албан татвар 755.1 (36.3%) тэрбум төгрөг
- нийгмийн даатгалын орлого 578.1 (37.6%) тэрбум төгрөг
- бусад төрлийн татварын орлого 1077.8 (48.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
- Харин орлогын албан татварын орлого 247.0 (9.3%) тэрбум төгрөгөөр буурчээ.