Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцууллаа. Хэрэглээний бараа болон үйлчилгээний үнэ есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар өссөн байна.
Инфляц есдүгээр сард 13.8 хувьтай гарсны 7.7 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ.
Үүнд:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.1 хувь (мах, махан бүтээгдэхүүн 2.2 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 25.9 хувь)
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.9 хувь
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 17.7 хувь,
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 12.0 хувь
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 20.3 хувь
- Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.