Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өчигдөр 17 цагийн үед Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн уулзвар орчимд "Toyota Prius" маркийн автомашины жолооч "Yamaha" маркийн мопедтой мөргөлджээ. ТЦА-наас мэдээлснээр, Toyota Prius 30 маркийн автомашины жолооч урсгал сөрж, Yamaha маркийн мопедтэй мөргөлдөж осолдсон байна. Зам тээврийн ослыг Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Автомашин, мопидтой мөргөлдсөн ослын улмаас жолооч болон зорчигчийн биед гэмтэл учраагүй гэлээ.
Иймд жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хурдаа тохируулахын зэрэгцээ суудлын бүс, хамгаалалтын малгай зэрэг хамгаалах хэрэгслүүдээ бүрэн өмсөж, техникийн бүрэн бүтэн байдлаа ханган замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.