БНСУ-д ажилладаг Монгол эмэгтэй бусдад зодуулж буй бичлэг өчигдөр цахим орчинд тархаж, олон нийтийн шүүмжлэл дагууллаа. Тодруулбал, тус улсад ажиллаж амьдардаг эмэгтэйг үйлдвэрийнх нь дарга гэх нэгэн эр зодож буй тухай бичлэгт харуулжээ. Үүнтэй холбогдуулан цахим сүлжээнд “Монголд иргэд харийн нутагт дарлуулж байна. Энэ асуудалд гадаад харилцааны яам, ЭСЯ-наас тодорхой мэдээлэл өг хэмээн шаардаж эхэлсэн юм. Тэгвэл өчигдөр орой албаны эх сурвалж энэ асуудалд “Бид мэдээлэл авахаар ажиллаж байна” гэсэн юм.
Өнөөдөр энэ асуудлаар Гадаад харилцааны яам албан ёсоор мэдээлэл өгөх юм байна. Солонгос иргэнд зодуулсан эмэгтэйн асуудалтай холбоотойгоор “Гэрээгээр ажилладаг иргэдийн эрх ашиг байнга зөрчигддөг. Ихэнх нь “хараар” буюу хууль бусаар ажилладаг тул эзнийхээ дарамтад өртдөг ч үгээ хэлж, ил гарч чаддаггүй. Солонгосчууд Монголчуудыг хүчирхийлэлд оруулж байна” гэх сэтгэгдэл цахимд орчинд хөвөрсөөр байна.