Кремлийг дэмжигч эрх баригчид ням гарагт Донецкийн захирагчийн байр руу пуужингийн цохилт өгсөнд Украиныг буруутгаж байгаа. Харин Украины албаныхан Оросууд Запорожье атомын цахилгаан станцын эсрэг талын хот руу пуужингийн цохилт өгсөн гэж мэдэгджээ.
ОХУ-Украины дайн найман сар болоход ойртож буй энэ үед дээрх халдлага болсныг хэвлэлүүд онцоллоо. Киев мөн Бахмутын эргэн тойронд үргэлжилж байгаа ширүүн тулалдаанд давшсаар байгаа тухай мэдээлсэн бөгөөд Украины долоон долоо хоног үргэлжилсэн сөрөг довтолгооны үеэр Оросын цэргүүд зарим нэг хэсэгтээ ухрахад хүрснийг мөн мэдээлжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ням гаригт видео бичлэг хийхдээ "Донбасс дахь гол халуун цэгүүд Соледар, Бахмут бөгөөд туйлын ширүүн тулаан үргэлжилсээр байна" гэж мэдэгджээ. Улмаар шинжээчид Укрианы хүчнийхэн эзлэгдсэн мужууд руугаа ойртож ирж буйг хэлж байна.
SOURCE: AP NEWS