Бямба гаргийн шөнө Ираны улс төрийн хэрэгтнүүдийг хорьдог Эвин шоронд эрх баригч, харгалзагч болон хоригдлуудын хооронд мөргөлдөөн үүссэний улмаас гал түймэр гарчээ.
Эвин шоронд улс төрийн хоригдлуудаас гадна засгийн газрын эсрэг үзэлтнүүдийг мөн хорьдог байна. Төрийн мэдлийн IRNA агентлагийн мэдээлснээр нөхцөл байдлыг хурдан хяналтад авсан. Гэхдээ шөнөжингөө шоронгоос утаа униар гарч, түргэний машинууд ирж, хоригдлуудын гэр бүлийнхэн цугларсныг цахим сүлжээнд тархсан зургууд харуулж байна.
Түймэр хоригдлуудын хооронд зодоон болсны дараа гарсан гэж эрх баригчид мэдээлж байгаа нь олон нийтийг эсэргүүцлийн жагсаалаас холдуулах гэсэн үйлдэл гэж сэрдэхэд хүргэлээ. Түүнчлэн хүний эрхийн байгууллагууд хоригдлуудыг удаа дараа хүчирхийлсэн тухай мэдээлсэн Эвин шоронд өдгөө олон зуун хүн хоригдож байна.
Албаны эх сурвалжийн мэдээдлснээр хоригдлууд шоронгийн дүрэмт хувцсаар дүүрсэн агуулахыг шатаасан бөгөөд үүнээс болж гал гарсан гэж үзэж байна. Мөргөлдөөнийг намжаахын тулд, үймээн дэгдээгчдийг бусад хоригдлуудаас тусгаарлажээ.
Тус улсад өрнөж байгаа эсэргүүцлийн тэмцэл харин ийнхүү өргөн хүрээг хамрахад хүргэж буйг дотоодын хэвлэлүүд дамжуулж байна. Иранд 1979 оны хувьсгалаас хойш ийм хэмжээний жагсаал, бослого өрнөөгүй юм. Дээрх галнаас болж дөрвөн хүн амиа алдаж, 61 хүн шархдаад байгаа бол Иран даяар өрнөж байгаа бослогоос болж 222 хүн амиа алдаад байна.
SOURCE: VOA, AL JAZEERA