ОХУ-ын батлан хамгаалах яамнаас Оросын цэргийн хүчнийхэн “хилийн хамгаалалт, хамгаалалтыг бэхжүүлэх” зорилгоор Беларусь улсад ирлээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын холбоотон Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко тус улсын баруун хил дэх хурцадмал байдлыг улам хурцатгасны хариуд Минск, Москва хамтарсан цэргийн нэгтгэл байгуулна гэж мэдэгдсэнээс хэд хоногийн дараа болж байна.
Олон нийтийн сүлжээнд цацагдсан зургуудад эмэгтэйчүүд үндэсний хувцсаа өмсөн цэргүүдийг угтаж, талх, давс тарааж буйг харуулсан байна. Лукашенко санхүү болоод улс төрийн хувьд ОХУ-аас хамааралтай. Беларусийн ерөнхийлөгчийг 2020 онд болсон маргаантай ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараа үүссэн ардчиллын төлөөх эсэргүүцлийг дарахад Москва тусалсан билээ.
Беларусийн цэргийн хүчнийхэн байлдаанд оролцоогүй байсан юм. Харин Оросын цэргийн хүчнийхэн ирснээр нөхцөл байдал өөрөөр эргэж магадгүй гэж шинжээчид сэрэмжлүүлж байна.
SOURCE: AL JAZEER