Цагдаагийн байгууллагад 2022 оны аравдугаар сарын 12-ны өдөр “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 9 настай эрэгтэй хүүхдийг үл таних хүн зодож, гар утсыг нь дээрэмдсэн байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг хамтран мөрдөн шалгах ажиллагаа явууллаа.
Шалгалтын явцад уг гэмт хэргийг өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, яллагдагчаар татагдсан 16 настай, эмэгтэй А гэгч нь үйлдсэн болохыг тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Тухайн этгээд 28 дугаар сургуулиас гурван охиныг цагдаагийн алба хаагч байна гэж худал хэлж авч гарах гэж байсан 16 настай охин болох нь тогтоогджээ.