Ажлаа авсан даруйдаа татвар нэмэх, болих гэх мэт асуудлуудаар хэдийнэ олны анхаарлын төвд ороод байгаа Лиз Трасс урт хугацааны найз, улс төрийн хамтрагч, сангийн сайд Кваси Квартенгийг ажлаас нь чөлөөллөө. Түүний оронд эрүүл мэнд болон гадаад хэргийн сайд асан Жереми Хантыг томилжээ.
Өөрийг нь чөлөөлсөн үйлдэл Лиз Трасс-д хэдхэн долоо хоног л авчирч байгаа талаар Кваси Квартенг мэдээлсэн байна. Харин эсрэг намаас нь дараагийн сонгуулийг санал болгож, засгийн газар “замынхаа эцэст” ирсэнийг хэлжээ. Татварын асуудлаар эргэж буцсан, дорвитой алхам хийж чадахгүй байгаа сайдынхаа албан тушаалын хоногийг хүлээж байгаа талаар ард иргэд санал бодлоо хуваалцсан байна.
Тодруулбал, Savanta/ComRes-ээс хийсэн судлагаагаар Их Британийн 10 хүн тутмын 7 нь ерөнхий сайддаа хэдийнэ итгэл алдарчээ. Өөрийн шийдвэрээ сангийн сайддаа тохож, цаашлаад ажлаас нь чөлөөлсөн үйлдэл консерватив намыг дэмжигч хэвлэл мэдээллүүд ерөнхий сайдынхаа эсрэг Бямба гарагийн сониноо гарчиглахад хүргэж байна.
SOURCE: BBC