Шотландын жүжигчин Робби Колтрен 72 насандаа бурхан боллоо. Олон нийт түүнийг “Харри Поттер” цувралын том бие, буржгар үстэй, сайхан сэтгэлт Хагридын дүрээр андахгүй билээ.
Робби Колтрен нь Харри Поттероос өмнө Жэймс Бонд тэргүүтэй олон арван бүтээлд дүрээ мөнхөлсөн. Харин алдарт зохиолч Ж.К.Роулингийн бүтээлд хүүхдүүдийнхээ хүсэлтээр тоглосон гэдгээ хожим нь дурсаж байжээ. Сайхан сэтгэлт Хагридаас гадна мөрдөгч, ТВ од гэх мэтчилэн олон дүрд Робби Колтрен өөрийгөө хэр чадварлаг жүжигчин бэ гэдгээ харуулсныг түүний шүтэн бишрэгчид дурсаж байна.
Харри Поттерын дүрд тоглосон жүжигчин Даниел Радклиф “Тэр миний мэдэх хамгийн хөгжилтэй хүн байсан. Зураг авалтын үеэр тэр дандаа биднийг инээлгэдэг байсан” гэж цахим худсаараа хуваалцжээ.
SOURCE: THE GUARDRIAN