"Өргөө амаржих газар”-ын захирал Ж.Энхцэцэгийг өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Түүний оронд түр хугацаанд "Амгалан" амаржих газрын дарга Ц.Батболдыг томилохоор болжээ.
Энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Өргөө" амаржих газарт хийсэн шалгалтаар Ж.Энхцэцэг дарга Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан бүтэц орон тоо, дүрэм журмыг дур мэдэн өөрчилж, сонгон шалгаруулаттай холбоотой заалтыг өөрчилж, өөрийн харьяаны дагуу ажиллах ёстой функцүүдээ өөр дэд захирал руугаа шилжүүлэх, санхүүгийн асуудал зэргийг Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газраас илрүүлсэн.
Эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хорооны дүгнэлтээр эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 12 заалтыг зөрчсөн байна гэж тогтоосон. Эрүүл мэндийн сайд өнгөрсөн долоо хоногт Ж.Энхцэцэг даргыг дуудаж, тайлбар авахад энэ асуудлаа хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс аравдугаар сарын 12-нд Ж.Энхцэцэг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх сонсголыг зохион байгуулж, өчигдөр ажлаас нь чөлөөлсөн. Шалгалтын дүнгээр 2021, 2022 онуудад нийт 138 ажилтан чөлөөлөгдөж, 60 орчим нь өөрсдөө ажлаа өгсөн байна. Ж.Энхцэцэг дарга удирдлагуудад асуудал байна гэдгийг хэлж байгаа. Тийм учраас "Өргөө" амаржих газрын захирлын үүргийг түр "Амгалан" амаржих газрын дарга Ц.Батболдыг томилсон. Эрүүл мэндийн яамнаас удирдлагын багт зөвлөгөө өгөх багийг давхар томилсон" гэв.