Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр энэ сарын 12-нд эх орноосоо мордсон. Тэгэхдээ Улаанбаатар-Франкфурт чиглэлийн онгоцоор ниссэн юм. Айлчлалтай холбогдуулан тухайн чиглэл нь Улаанбаатар-Берлин-Франкфурт болон өөрчлөгдсөн цөөнгүй хүнийг бухимдуулаад буй.
Энэ асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар хийлээ. Тэрбээр "Саяны нислэгээр 800 сая төгрөг зарцуулах байсныг 40 сая болгон хэмнэсэн. Даанч мэдээллээ өгөх дээрээ бид буруу, ташаа ойлголт төрүүлсэн. Гэхдээ хандлага нь зөв учир бухимдах зүйл биш. Учир нь чартер нислэгээр зорчдог байсан соёлыг халж, энгийн байдал руу шилжиж байна" гэлээ.