БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон түүний бодлогыг эсэргүүцсэн жагсаал эрх баригч Коммунист намын чухал хурал эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Бээжинд боллоо. Пүрэв гарагийн үдээс хойш твиттерт тархсан гэрэл зургуудаас харахад жагсагчид голлон "Тэг Ковид" бодлого болон авторитар дэглэмийг эсэргүүцэн жагсжээ.
Иргэд:
- Ковид 19-ийн шинжилгээнд үгүй, хоол хүнсэнд тийм гэж хэлье.
- Хөл хорионд үгүй, эрх чөлөөнд тийм гэж хэлье.
- Агуу удирдагчид үгүй гэж хэлье, санал өгдөг болъё.
- Боол биш иргэн бай.
- Ажил хаялт зарлая, дарангуйлагч Ши Жиньпинийг явуул” гэж эсэргүүцлийн уриа лоозонд бичсэн байна.
Түүнчлэн олон нийтэд цацагдсан гэрэл зураг, бичлэг дээр гүүрнээс утаа униар гарч байгаа, эсэргүүцэгчид чанга яригчаар уриалж байгаа нь бичигджээ.
Гэхдээ энэ жагсаал үдээс хойш гэхэд дууссан байсан ба олон тооны хамгаалалтын ажилтнууд гүүрэн гарц болон ойр орчимд гарсан байсан талаар CNN мэдээллээ.
БНХАУ-ын эрх баригчид энэ талаар мэдээлэл хийгээгүй байна. Цахим ертөнцөд тархсан эсэргүүцлийн жагсаалын талаарх мэдээлэл, сэтгэгдлүүдийг маш хурдтайгаар устаж байгааг хэвлэлүүд мөн онцоллоо.
БНХАУ-д дээд удирдлагуудыг эсэргүүцсэн жагсаал улс төрийн томоохон ач холбогдолтой үйл явдлын өмнө маш ховор тохиолддог. Арван жилд хоёр удаа болдог Коммунист намын их хурал бол Хятадын улс төрийн хуанлийн хамгийн чухал үйл явдал билээ.
Эх сурвалж: CNN