“Өргөө амаржих газар”-ын хууль бус гэж үзэж буй үйл ажиллагаатай холбоотойгоор Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэл холбооноос мэдээллээ.
"Эрүүл мэндийн салбарын зарим байгууллагад ажлын байрны дарамт шахалт маш ихээр гарах болсон. Энэ асуудлаар өргөдөл, гомдол ирсэн эмч, ажилтнуудын асуудлыг шийдвэрлэх зорилгоор ЭМЯ-нд удаа дараа хандсан боловч асуудал шийдэгдээгүй байна.
“Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн эмч, ажилтнуудаас манай байгууллагад зургаадугаар сараас эхлэн өргөдөл ирүүлсэн. Энэ нь ажлын байрны дарамт, шахалттай холбоотойгоор ажлаа хийх боломжгүй болж, ажлаас халшрах хам шинж гарч байгаа учраас өөрийн эрхгүй ажлаас гарлаа гэсэн өргөдөл, гомдол маш их ирсэн. Эмч, ажилтнууд ЭМЯ, ХЭҮК, Төрийн албаны зөвлөл болон ЭМЯ-ны дэргэдэх хяналтын хороо зэрэг байгууллагуудад өргөдөл явуулсан байна.
“Өргөө амаржих газар”-т байгаа гол асуудал нь ажлын байрны дарамт маш их байна. Энэ асуудлаар өргөдөл, гомдол хамгийн их ирсэн нь “Өргөө амаржих газар” байгаа ч бусад эрүүл мэндийн байгууллагуудад ч ажлын байрны дарамт байна” гэлээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.