НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Орос Украины дайн улам хурцдаж буй энэ цаг үед НАТО ирэх долоо хоногоос урьдчилан сэргийлэх сургуулилт хийж эхэлнэ” гэж хэллээ. Умард Атлантын цэргийн эвсэл энэ сургуулилтыг жил бүр хийдэг бөгөөд ойролцоогоор долоо хоног үргэлжилдэг. Энэ сургуулилтад цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай сөнөөгч онгоцууд оролцдог ч тэсрэх бөмбөг хамаардаггүй байна. НАТО-гийн 30 гишүүн орноос 14 нь энэ удаагийн сургуулилтад оролцох болжээ.
Сургуулилт ОХУ-аас 1000 гаруй км-ийн зайд явагдах юм байна. Орос Украины дайнаас болж сургуулилтыг зогсоох нь утгагүй хэрэг буюу олон нийтэд буруу ойлголт төрүүлэх магадлалтай, тиймээс харин ч энэ цаг үед сургуулилтаа хэвийн хийх хэрэгтэйг Йенс Столтенберг онцоллоо. Тэрээр үргэлжлүүлэн “НАТО-гийн цэргийн хүчин нь аливаа хурцадмал байдлаас урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга” гэж үзэж буйгаа хэлсэн байна.
Эх сурвалж: AL JAZEERA