Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 10-ны өдрийн 18:53 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Олимп хотхоны хойд замд “Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийг шалгахад Toyota Land Cruser авто машины жолооч 29 настай, эмэгтэй “М” гэгч нь Toyota Prius, Harrier, Nissan Qashqai маркийн автомашинуудыг мөргөж, явган зорчигч 12 настай, эмэгтэй “С” болон “Э” нарыг мөргөж гэмтээжээ.
Явган зорчигч “С”-ийн хөл хугарсан хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагаа явуулж байна.