Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
НӨАТ-ын урамшууллын сугалааг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн зогсоогоод байсан.
Сугалааг зогсоосноор иргэдийн худалдан авалтын баримтаа бүртгүүлэх нь 50 хувь буурсан учир энэ сараас сэргээж байгаа юм. шинэчилсэн журмаар явагдах НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болох бөгөөд Боловсрол суваг шууд дамжуулах юм.
Тохиролд 2022 оны есдүгээр сарын 1-30-нд худалдан авалт хийж, системд бүртгүүлсэн бүх баримт оролцоно.
НӨАТ-ын сугалааны тохиролд:
1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30 сая төгрөгийн урамшуулал авах боломжтой юм.