Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Цагдаагийн байгууллагад аравдугаар сарын 10-ны өдрийн 13:13 цагт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Гэр, машинаа шатаана гээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад 37 настай, эмэгтэй “М” гэгч нь согтуурсан үедээ гэр бүлийн хүндээ агсан тавьж, таван ханатай Монгол гэрээ шатаасан хэргийг шалгаж байна. Гэр бүтэн шатсан бөгөөд бэртэж, гэмтсэн хүн байхгүй байна.