Их Британийн тагнуулын GCHQ агентлагийн дарга Жереми Флэминг BBC Radio-д өгсөн ярилцлагадаа ОХУ зэвсгийн хомсдолд орж байгаа талаар мэдээллээ. Түүний ярилцлагын дэлгэрэнгүйг хүргэе.
Тэрээр “Цэргийн дайчилгааны мэдэгдлээс болж ОХУ-ын арми цэргийн хүчнээр дутагдаж эхэлснийг дэлхий даяар харсан. Тиймээс нөхцөл байдал ямар байгаа нь ойлгомжтой гэж харж байна. ОХУ, түүний армийн командлагчид цэрэг армийн маш том асуудалтай нүүр тулгарсан гэхэд буруудахгүй. Би үүнийг “аргаа барсан” гэдэг үгээр тайлбарламаар байна. Зөвхөн Оросын арми гэлтгүй нийгмийн амьдралын бүх салбарт тэд аргаа барж байна. Энэ нь мэдээж тайвширч болно гэсэн үг биш. ОХУ-ын Украинд халдсан явдал тэдэнд цэрэг армийн нөөц байгааг харуулсан. Тэд аюултай зэвсэг хөөргөх хэмжээнд чадвар, мэдлэгтэй гэдгээ баталсан” гэжээ.
Түүнээс ОХУ цөмийн зэвсэг хэрэглэх магадлалтай эсэхийг асуухад “Хэрэв тэд цөмийн зэвсэг ашиглахаар болбол үзүүлэлтүүд харагдана гэж итгэж байна. Гэхдээ үнэхээр ОХУ тийм зам сонговол хүн бүрийн хэлж байгаачлан дэлхийд гамшиг нүүрлэх нь дамжиггүй” гэсэн байна.
Эх сурвалж: THE GUARDIAN