“Улны айл” гэж хэлснээсээ болж олон нийтэд шүүмжлүүлж, сайдын суудлаасаа огцорсон УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ууртай явна. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр “Улны айл” гэдэг асуудлыг дахин хөндлөө.
Тэрбээр "Улны айл гэдэг үгээр их хөөцөлдөж байна. Ул гэдэг үг надтай хамт яамнаас явсан. Та бүхэн айлтгүй. Гэхдээ айл нь үлдсэн
Түүнчлэн тэрбээр "Ул гэдэг үгийг хэрэглэдэггүй гээд манай Дэд сайд яриад зогсож байна. Гэтэл яамны ажил хариуцсан хүмүүс чинь 2008 оноос хойш энэ үгийг хэрэглэж, судалгаанд ашигласан гэдгийг хэд хэдэн дарга хэлж байгаа шүү. Үүнийг мэдэхгүй явна гэдэг өөрөө гутамшиг. Түүнээс гадна үүнийг хэлсэн хүмүүсийг буруутгах хэрэггүй. Харин ч баярлах ёстой.
Халамжийн ажилтнууд айлуудаар яваад амьжиргааны түвшин зорилтот бүлэг гэж хэлээд байгаа үзүүлэлтэд нь багтахгүй, шугамаас доогуур байгаа айлуудаа арга буюу ингэж нэрлэдэг. Ийм түвшинд очсон байхад энэ үгийг, нөхцөл байдлыг төрийн түвшинд хүргэхгүй, өөрсдөө очихгүй үгээр хөөцөлдөөд явж байна.
Манай Монголчууд үг хөөхөөр үхэр хөө гэдэг юм. Үхэр гэдэг үгийг тэр улны, ядуу айлуудаа гэж ойлгоорой. Тиймээс тэндээ очиж, ажиллах ёстой” гэлээ.