Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Өчигдөр "Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр" тохиолоо. 2021 оны байдлаар манай улсын сэтгэцийн эрүүл мэндийн талаар статисик мэдээлллийг хүргэж байна.
Сэтгэцийн эмгэгийн амбулаторид бүртгэгдсэн өвчлөл:
- Оюуны хомсдол 14 822 буюу 58.2 хувь
- Сэтгэцийн органик ба шинж тэмдэгийн эмгэг 3874 буюу 15.2 хувь
- Шизофрени, шизофрений хэв шинжит ба дэмийрэх эмгэг 3198 буюу 12.6 хувь
- Сэтгэц нөлөөт эм, бодисын шалтгаант сэтгэцийн эмгэг 1850 буюу 7.3 хувь
- Стресстэй холбоотой неврозын болон биеийн хэлбэрийн эмгэг 411 буюу 1.6 хувь
- Бусад 1325 буюу 5.2 хувийг тус тус эзэлж байна.
Сэтгэцийн өвчлөл 2016 онд 28326 байсан бол 2021 онд 25480 болж буурсан байна. Мөн Оюуны хомсдол 24 хувиар өсөж, сэтгэц нөлөөт эм, бодисын шалтгаант сэтгэцийн эмгэг 13.9 хувиар буурчээ.
Улсын хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр нийт 174 их эмч ажиллаж байна.