Гурван долоо хоногийн өмнө Оросын домогт дуучин Алла Пугачёва дайныг эсэргүүцсэн үзэл бодлоо цахим хуудсаараа илэрхийлж, улмаар эх орон нь түүнийг “Гадаадын агент” гэж буруутгахад хүргэсэн. Өдгөө 73 настай дуучин Израилд ирсэн байна.
Тэрээр “Олон сая шүтэн бишрэгчдийнхээ хайр, дэмжлэгт чин сэтгэлээсээ талархлаа. Та бүхэн үнэнийг худал хуурмагаас ялгаж чадлаа” гэжээ. Инстаграм хаяг дээрх 3.4 сая дагагчдадаа хандан домогт дуучин амар амгаланг хүсэж, үргэлж тэдний төлөө залбирна гэдгээ мөн хуваалцсан байна.
ЗХУ-ын үеэс эхэлсэн дуучны карьер нь 55 жилийн түүхтэй. Түүний нөхөр Максим Галкин сэтгүүлчид болон хүний эрхийн активистүүдтэй нэгдсэн ба энэ есдүгээр сард ОХУ түүнийг хэдийн “Гадаадын агент” гэж нэрлэсэн.
Хосууд дайн эхлэх үеэс л Израил руу очсон боловч Алла Пугачёва ЗХУ-ын сүүлчийн удирдагч Михайл Горбачевын оршуулгад оролцохоор эх орондоо ирээд байсан юм. Харин есдүгээр сард нөхрийнхөө талд буюу эх орныхоо явуулж буй үйлдлийг буруушааж, гадаадыг агент гэсэн жагсаалтад нөхрийнхөө зэрэгцээ бичигдэхийг хүссэн билээ.
Эх сурвалж: THE GUARDIAN