Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Өнөөдөр өглөө Украины нийслэл Киев хот агаарын цохилтод өртлөө.
Тодруулбал, өглөөний 8 цаг орчмын үед хоёр удаа, үүнээс цаг орчмын дараа дахин хоёр удаа дэлбэрэлт сонсогдсон байна. Агаарын цохилтод өртсөн газруудын нэг нь хүүхдийн тоглоомын талбай байсныг хэвлэлүүд онцолж байна.
Киев хотын захирагч нийслэлийн иргэдийг хоргодох байранд орохыг юун түрүүнд шаардлаа. Тэрээр ард иргэдийг “Агаарын дайралтын дуут дохио” сэрэмжлүүлсээр байгаа цагт хоргодох байрандаа байх шаардлагатай. Мөн онцын хэрэгцээгүй бол нийслэл рүү ирэхгүй байхыг зөвлөлөө.
Киев хот сүүлийн хэдэн саруудад дайралтад өртөөгүй, харьцангуй тайван байсан юм.