Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улсын Их Хурлаас баталсан Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулиар нэг сая ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагч 2022 оны 5-12 дугаар сард өөрийн хариуцан төлсөн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан авах эрхтэй болсон.
Дээрх нөхцөлийг хангасан даатгуулагч таны дансанд шимтгэлийн буцаан олголт ороогүй бол та дараах сувгуудын аль нэгэнд хандан дансны мэдээллээ шалгаж, шинэчлэн баталгаажуулна уу.
- https://daatguulagch.ndaatgal.mn веб
- E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн портал
- Харьяа аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс
- Сумын нийгмийн даатгалын тасаг, байцаагчид өөрийн биеэр очиж, дансны мэдээллээ засуулах боломжтой.