УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2022.10.10/ хуралдаж, ирэх оны төсөв тойрсон асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “ААН-үүдэд төрөөс өгч байгаа татаас нь нийгэмд тэгш бус байдлыг бий болгож байна. Хүүхдийн мөнгийг оруулахгүй тооцоход 590 төгрөгийн халамжийг төрөөс олгож байна. ААН-д олгох татаасыг оруулж тооцвол энэ дүн 985 тэрбум төгрөгт хүрнэ. ААН-үүд өндөр дүнгээр төрөөс татаас олгосноор нийгэмд, бизнесийн талбарт тэгш бус байдлыг бий болгож байна” гэлээ. Манай улсад татаасын эдийн засаг бий болчихлоо. Халамжаас 50 хувь илүү мөнгийг төрөөс аж ахуйн нэгжүүдэд өгч байгаа нь зөв тогтолцоо биш. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдаас асуулга асууж байна” гэлээ.
Ийнхүү төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг, гаж тогтолцоо манай улсад бий болсон асуудлыг УИХ дахь сөрөг хүчний бүлгийн гишүүд шүүмжилж байна.