Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, улсын заан, ОУХМ М.Лхагвагэрэл төрөлх нутаг Яруу сумынхаа нэгдсэн эмнэлэгт шүдний тоног төхөөрөмж хандивлажээ.
Мөн тус эмнэлгийн сувилагч У.Даариймаад АУҮИС-ийн шүдний эмчийн туслах ажилтны сургалтад суух сургалтын төлбөрийг нь даахаар болсон байна. Үүний сацуу энэ үеэр Яруу сумын өндөр настан, цэцэрлэгийн багачуудад хүндэтгэл үзүүлжээ.
Сонирхуулахад, Завхан аймгийн Яруу сумын харьяат бөх М.Лхагвагэрэл өнөө жил улсын заан цол хүртэн, +125 кг-д Монголын бөхчүүдээс анх удаа мөнгөн медаль хүртсэн юм.