Өнгөрсөн мягмар гарагт БНАСАУ Японы дээгүүр баллистик пуужин харваснаас болж АНУ тэргүүтэй холбоотнууд БНАСАУ-ын эсрэг сургуулилт болон бусад арга хэмжээг авч эхэлсэн. Харин БНАСАУ ням гарагт шөнийн 1 цаг 47 минутын орчимд дахин богино тусгалын хоёр баллистик пуужин харвасан нь хоёр долоо хоногт долоон удаа пуужин туршсан тохиолдол болж байна.
Зургаан минутын зайтай харвасан хоёр баллистик пуужин нь Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна туссаныг Японы батлан хамгаалах сайд мэдэгдлээ. БНСУ-ын зүгээс удаа дараалан үйлдэж байгаа энэ туршилтуудын эсрэг зүгээр сууж болохгүйг мөн санууллаа. Харин АНУ Япон, БНСУ-ын аюулгүй байдлыг хамгаалах амлалт нь “хөдлөшгүй” гэдгийг дахин нэг удаа онцолсон байна.
Түүнчлэн энэ удаагийн БНАСАУ-ын пуужингийн туршилт нь эрх баригч “Хөдөлмөрийн нам”-ын 77 дахь жилийн ой өнөөдөр тохиож байгаагаас нэг хоногийн зөрүүтэй болсныг хэвлэлүүд мэдээлж байгаа юм.
Эх сурвалж: AL JAZEERA