АНУ-ын дроны дайралтаар Аль-Каида бүлэглэлийн удирдагч Айман аль Завахириг Кабул хотод энэ оны долоодугаар сард устгасан. Эл үйл явдлаас хойш ийнхүү хоёр талын төлөөлөгчид анх удаа биечлэн уулзалт хийлээ.
Уулзалтын бүрэлдэхүүнд АНУ-ын тагнуулын төв газар, төрийн департментын өндөр албан тушаалтнууд багтсан байна.
2020 оны “Доха”-гийн гэрээгээр АНУ цэргээ Афганистанаас гаргах тухай заасан байдаг. Харин Айман аль Завахириг хөнөөсний дараа АНУ Талибуудыг “Доха”-гийн гэрээг зөрчсөн буюу террорист орогнуулсан гэж буруутгаад байсан юм. Гэхдээ үүнээс хойш талууд харилцаагаа зогсоогоогүй бөгөөд бямба гарагт тагнуулын томоохон төлөөллүүд биечлэн уулзсан нь терреризмийн эсрэг хамтын ажиллагааны эхний алхам боллоо гэж хэвлэлүүд онцолж байна. Өнгөрсөн сард цагаан ордноос Талибуудтай хамтарсан терроризмийн эсрэг ажлын үйл явц эхэлсэн гэдгийг мэдэгдээд байсан юм.
Эх сурвалж: CNN