Тэрбумтан Элон Маск Орос, Украины хооронд дайныг зогсоох боломжтой буюу хэлэлцээр хийж болох талаар саналаа хуваалцаад хэдхэн хоног өнгөрч байна. Удалгүй дэлхийн хамгийн баян хүн “Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа БНХАУ-ын талаар асуухад үзэл бодлоо нээлттэй илэрхийлжээ.
Тэрээр “Миний санал болгож буй зүйл бол… Тайваньд засаг захиргааны тусгай бүс байгуулах, энэ нь мэдээж хүн бүрийг баярлуулахгүй байх. Гэхдээ боломжгүй гэх аргагүй бөгөөд үнэндээ тэд Хонконгоос илүү зөөлөн зохицуулалттай байх талаар хэлэлцэж болно" гэжээ.
Тесла цахилгаан автомашины компани нь Шанхайд томоохон үйлдвэр ажиллуулдаг бөгөөд Шанхай дахь үйлдвэр нь өнгөрсөн онд Теслагийн нийлүүлэлтийн тал орчим хувийг бүрдүүлсэн юм.
Эх сурвалж: THE GUARDIAN